Бидний тухай
Түүх
Буман-Үйл ХХК нь 2014 оны 10-р сарын 31-нд Улаанбаатар хотод үүсгэн байгуулагдсанаас хойш барилга, зам гүүр, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад ХАБЭА хэрэгсэл болон барилгын силикон, цавуу нийлүүлж ирсэн туршлагатай компани юм.
Компани нь Монгол Улсын хуулийн этгээдийн улсын бүртгэлд 5898145 регистрийн дугаараар бүртгэлтэй бөгөөд гадаад худалдаа, зар сурталчилгаа, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй.
Эрхэм зорилго
Барилга, зам гүүр, уул уурхайн салбарт ажилладаг байгууллагуудад олон улсын стандартад нийцсэн, чанартай, найдвартай ХАБЭА хэрэгсэл болон барилгын материалыг тогтвортой ханган нийлүүлэх замаар ажилчдын аюулгүй байдал, ажлын гүйцэтгэлийн чанарыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулна.
Чанарын баталгаа
Буман-Үйл ХХК-ийн ханган нийлүүлдэг бүтээгдэхүүн нь ISO 9001:2008 стандартын шаардлага хангасан бөгөөд AS/NZS 2210.3:2009, EN-ISO 20345:2011 зэрэг олон улсын стандартын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг сонгон нийлүүлдэг.
Эрхийн хамрах хүрээ
Компани нь Эрчим хүчний яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу 0.4–35 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, туршилт тохируулгын дагалдах ажил, үйлчилгээ эрхлэх эрхтэй.
Удирдлага
Ариунбат.Б
Гүйцэтгэх захирал
+976 9449-3130
ariunbat@bumanuil.mn
Хамтран ажилладаг брэндүүд
ROCKROOSTER
ажлын гутлын албан ёсны борлуулагч
SATA
тоосны маскны албан ёсны борлуулагч
Honeywell
хамгаалалтын нүдний шилний албан ёсны борлуулагч
APOLLO, JDB, Shuangyuan
герман технологи, олон улсын чанарын стандарт бүхий барилгын силикон, цавуу